Энэ өдөр 4/20

Францын эмч Philippe Pinel төрсөн байна. 

Түүний удирдлага, үр нөлөөгөөр сэтгэцийн өвчтнүүдийг орчин үеийн, хүмүүнлэг арга барилаар эмчлэх болжээ.

 

Филипп Пине
Филипп Пине

Сэтгэцийн өвчтнүүдийг шулам, чөтгөр хэмээх ойлголтуудтай холбож, энэхүү өвчний хохирогчдыг гэмт хэрэгтэн, буруу номтон адилаар үзэж, чанга хатуу дэглэм бүхий шоронтой адил орчин нөхцөлд өлсгөх, цангаах зоодох гэх мэт арга барилаар эмчилдэг байжээ. Харин Пиннель сэтгэцийн өвчинг нийгмийн стресс бухимдалтай холбон үзэж байсан. Түүнээс хойш Шарко гэх мэт нөхдүүд ховсын арга ашиглан сэтгэцийн өвчтнүүдийг эмчлэх болсон.

 

Энэ өдөр 4/15
1880 оны энэ өдөр немцийн сэтгэл зүйч Макс Вертгеймэр төрсөн. Тэрээр гештальт сэтгэл судлалыг үндэслэгчдийн нэг юм.

1904 онд Вюрцбургийн их сургуульд О. Кюлпегийн удирдлаган доор докторын зэрэг хамгаалсан байна.
Нийтлүүлсэн бүтээлүүд гэвэл   "Хөдөлгөөний хүртэхүйг туршилтаар судлах нь"  сэдэвт өгүүлэл, " Productive Thinking" хэмээх ном тус тус хэвлүүлсэн байна.
Гештальт сэтгэл судлалын тулгуур онолыг боловсруулсан байна.


Энэ өдөр 4/12
1874 оны энэ өдөр Александр Федорович Лазурский төрсөн байна. Тэрээр ердийн туршилтыг /туршигдагч нарын сэтгэл зүйн үзэгдлийг өдөр тутмын амьдарлын орчин нөхцөлд туршилтын аргаар судлах/ үндсэлсэн оросын сэтгэл зүйч, эмч хүн юм. Түүнчилэн тэрээр сурган хүмүүжүүлэх ухаанд сэтгэл судлалын мэдлэгийг  хэрэглэх талаар тоймтой ажил хийсэн нөхөр юм. Сэтгэл судлалын дурын ном, ялангуяа Т.В.Корниловагийн "Туршилтын сэтгэл судлал" номонд түүний сэтгэл судлалд оруулсан хувь нэмрийг дурьдсан байдаг бөгөөд бидний судлах шинжлэх ухааны эхэн үеийн нэрт төлөөлөгч юм.
" mce_src="" alt="" border="" hspace="" vspace="" width="" height="" align="middle" />
(Нийт: 3)